Ачааллаж байна...
ЗҮГ · Зөвлөх Үйлчилгээ
Асуудлыг мэргэжлийн түвшинд оношилж, норм стандартаар нотлож, засварын шийдлийг гаргаад, хохирлоо барагдуулах хүртэл тань дэргэд ажиллана. Бүх ажил зөвлөх үйлчилгээний гэрээний үндсэн дээр хэрэгжинэ.
БНбД
Норм, стандартад тулгуурласан дүгнэлт
Гэрээгээр
Үнэ, хугацаа, үр дүн урьдчилан тодорхой
Дуустал
Үзлэгээс засварын хяналт хүртэл нэг гарт
Барилгын нөхцөл байдлыг иж бүрнээр үнэлнэ.
Инженерийн дүгнэлтээр алдаа, доголдол, эрсдэлийг илрүүлнэ.
Техникийн болон эдийн засгийн оновчтой шийдлийг санал болгоно.
Хохирол барагдуулах үйл явцад мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ.
2026 оны тариф. Үнэ нь НӨАТ-гүй бөгөөд Улаанбаатар хот доторх объектод хамаарна. Орон нутгийн зам, байрны зардлыг гэрээнд тусад нь тусгана.
1,500,000₮
Асуудлыг мэргэжлийн нүдээр хараад, ямар дүгнэлт, ямар арга хэмжээ шаардлагатайг тодорхойлно.
2,100,000₮
Суурь, буурь хөрсний байдалд чиглэсэн үзлэг хийж, гэмтлийн шалтгаан, эрсдэлийн зэргийг тогтооно.
2,500,000₮
Мэргэшсэн инженерийн гарын үсэг бүхий дүгнэлт — норм, стандартын зөрчлийг албан ёсоор баталгаажуулна.
3,500,000₮
Зөвлөх инженерийн зэрэгтэй мэргэжилтний дүгнэлт, засварын зарчмын шийдлийн хамт.
5,000,000₮
Холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран гаргах экспертийн дүгнэлт — маргаан, шүүхийн шатанд хүчинтэй.
5,500,000₮
Иж бүрэн багц: үзлэг, техникийн дүгнэлт, шаардлагатай мэргэжлийн дүгнэлтүүд, засвар хүчитгэлийн ажлын зураг.
Захиалгаас засварын хяналт хүртэл 6 үе шат
Сайтаар захиалга илгээнэ. Ажлын 1 хоногийн дотор холбогдож, зорилго, хүрэх үр дүнг тодорхойлно.
Үйлчилгээний хүрээ, үнэ, хугацааг тохирч гэрээ байгуулна. Урьдчилгаа төлөгдсөнөөр ажил эхэлнэ.
Талбай дээр үзлэг хийж, баримт бичиг, зураг төсөлтэй тулган шалгана.
Инженер, архитекторын иж бүрэн дүгнэлтээр алдаа, доголдол, эрсдэлийг тогтооно.
Хүчитгэл, сайжруулалтын ажлын зураг, ажлын хэмжээ, зардлын тооцоог боловсруулна.
Засварын ажлын явцад зөвлөгөө, чиглүүлэг өгч, хэрэгжилтийг хянана.
Хэрэгжсэн ажил
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 33-р хороо, Шар хоолойн Бага аманд 2024 онд аж ахуйн аргаар баригдсан хөнгөн модон каркасан (Канад технологи) амины орон сууц. Суурь цуурч, барилга жигд бус өргөгдсөнөөс хаалга нээгдэхээ болих хэмжээнд хүрсэн байдалтай захиалагч ЗҮГ-т хандсан.
Улаанбаатар орчмын хөрсний улирлын хөлдөлтийн гүн 2.5–3.2 м байдаг (БНбД 50-01-16, 23-01-09). Суурь хөлдөлтийн гүнээс дээш байрласнаар хүйтний овойлтод өртөж, барилга жигд бус өргөгдөх эрсдэлтэй болсон.
600х200 мм огтлолтой бетон суурийг арматургүй цутгасан нь БНбД 52-01-10-ийн шаардлагыг зөрчсөн. Бетон нь шахалтыг даах боловч гулзайлтыг тэсвэрлэдэггүй тул суурь цуурсан.
Хар хөрсөн дээр суулгаж, ухалтаас гарсан хар хөрсөөр буцаан булсан. Овойдоггүй материалаар дэвсгэр хийгээгүй, ус зайлуулах систем төлөвлөөгүй (БНбД 50-02-11).
Гэрээний нууцлалын заалтын дагуу захиалагчийн хувийн мэдээллийг нийтлээгүй болно.
Бүх ажил захиалагчтай байгуулсан зөвлөх үйлчилгээний гэрээний үндсэн дээр хэрэгжинэ. Гэрээг цаасан болон цахим хэлбэрээр (тоон гарын үсгээр) байгуулж болно.
Норм, дүрэм, стандартад үндэслэсэн хараат бус, бодит дүгнэлт.
Аюулгүй, бат бэх, эдийн засгийн хувьд үр ашигтай шийдлийг мэргэжлийн үндэслэлтэйгээр танилцуулна.
Гүйцэтгэгчийн алдаа, чанарын доголдлоос үүссэн хохирлыг барагдуулахад захиалагчийн эрх ашгийг хамгаална.
3 алхамд бөглөнө. Захиалгын дугаар шууд үүсэх бөгөөд ажлын 1 хоногийн дотор мэргэжилтэн тантай холбогдоно.
Ямар үйлчилгээ авах вэ?
Мэдэхгүй бол «Тодорхойгүй» гэснийг сонгоно уу — уулзалтын дараа хамтдаа тодорхойлно.
Мэргэшсэн болон зөвлөх инженерийн дүгнэлт нь маргаан шийдвэрлэх, хэлэлцээ хийхэд нотлох баримт болно. Шүүх, арбитрын шатанд хамгийн бат нотолгоо шаардлагатай бол эрх бүхий байгууллагатай хамтран экспертийн дүгнэлт гаргуулна.
Захиалгын маягт дээр "Тодорхойгүй" гэснийг сонгоод асуудлаа тайлбарлаарай. Бид анхны уулзалтын дараа шаардлагатай дүгнэлтийн төрлийг тодорхойлж, тодорхой үнийн санал өгнө.
Тийм. Улаанбаатараас гадуур объектын хувьд зам, байрны зардлыг гэрээнд тусад нь тусгаж, урьдчилан бичгээр тохирдог.
Гарна. Ийм тохиолдолд газар дээрх үзлэг, хэмжилт, ил ухалтад тулгуурлан бодит байдлыг тогтоодог. Баримт бичиг байвал шинжилгээ илүү нарийвчлалтай, хугацаа богино болно.
Хүчитгэл, засварын ажлын зураг, төсвийг бид боловсруулна. Гүйцэтгэлийн ажлыг захиалагч өөрөө сонгосон гүйцэтгэгчээр хийлгэх бөгөөд бид ажлын явцад зөвлөгөө өгч, хяналт тавина.
Аюулгүй, чанартай амьдрах орчин
Шийдлийн зөв сонголт
Хэрэггүй зардлын алдагдлаас хамгаална
Мэргэжлийн, хараат бус, итгэлтэй дүгнэлт
Таны эрх ашгийг бүрэн хамгаална

“Зөв үнэлгээ. Зөв шийдэл. Зөв үр дүн.”
Буруу баригдсан барилга өнөөдрийн асуудал — ЗҮГ үйлчилгээ маргаашийн шийдэл!
ЗҮГ үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах