Ачааллаж байна...
Төсөл · Хамтрагч байгууллага
Европын стандарт, Германы чанарын ICF Thermoblock технологиор байшин барих үндэсний компани. "Өөрийн байшин" хөтөлбөрийн хүрээнд ажилладаг.
Компанийн тухай
"Өөрийн байшин" үндэсний хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг Буйман Харш компани нь Монголын эрс тэс цаг уурт зориулсан, дулаан хамгаалалт сайтай, эрчим хүч хэмнэдэг орчин үеийн байшин барих мэргэжлийн компани юм.
EW лицензтэй гүйцэтгэгч
ICF Термоблокоос гадна EW (EPS WOOD) системээр барих лицензийг олгосон. EW-ийн хамгаалагдсан ажлын зураг, угсралтын заавар, техникийн хяналтыг зөвхөн лицензтэй гүйцэтгэгч авна.


Бодит жишиг · Дэнжийн 1000
Дулаан, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцтай болох мөрөөдлийг бодит боломж болгосон ногоон санхүүжилтийн эхлэл.
Буйман Харш GIZ, ТоС, МБХ-ны ногоон санхүүжилтийн туршилтын хүрээнд гэр хороололд эрчим хүчний хэмнэлттэй байшин барьж, ногоон санхүүжилт бодит амьдрал дээр ажилладгийг харуулсан анхны жишгүүдийн нэгийг бүтээсэн.
Үнэ / Багц
Үнэ нь барилгын нэг м² талбайгаар тооцогдоно.
Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны барилгын хэсэг, бохирын системийн хамт.
2027 оноос 4,668,000₮/м² (+20%)
Эрчим хүчний өндөр хэмнэлттэй (A+) амины орон сууцыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр бүрэн гүйцэтгэнэ.
Талбай, загвар, санхүүжилтийн нөхцөлөө компаниас шууд тодруулаарай.
Сорилт
Өвөл нүүрс түлэхээс өөр сонголтгүй, дулаан алдагдал ихтэй байшинд амьдардаг олон мянган өрхийн хувьд эрчим хүчний хэмнэлттэй байшин барих хүсэл санхүүгийн боломжгүйгээс хойшлогддог байв. Технологи, дулаалга дангаараа хангалтгүй — урт хугацааны, хөнгөлөлттэй санхүүжилт хэрэгтэй байсан.
Өмнө ба одоо

Барилгын явц ба хэмжилт
Байшингийн агаар нэвтрэлтийг blower door төхөөрөмжөөр, дулаан алдагдлыг дулааны камераар шалгаж баталгаажуулсан.
01
02
03
04
05
06Санхүүжилт хэрхэн бүрдсэн бэ
85 сая₮ байшин + газрын хазгай нөхцлөөс суурьт нэмэгдсэн 6 сая₮.
Цогц тогтолцоо
Ногоон санхүүжилт бол зөвхөн банкны зээл биш: олон улсын байгууллагаас иргэн хүртэл нэг гинжин холбоо.
Он дараалал
GIZ, ТоС, МБХ хамтран санхүүжилтийн загвар боловсруулж, баталгаажсан зураг төсөлтэй уялдуулсан. Долоон банк оролцож, 26 өрх хамрагдсан.
Хуучин байшинг буулгаж барьсан байшин ашиглалтад орсон. Гэрээний 85 сая₮-ийг 18 сая₮ буцалтгүй тусламж, 10% урьдчилгаа, Төрийн банкны 8%-ийн ногоон зээлээр санхүүжүүлж, хазгай газрын 6 сая₮-ийн нэмэлтийг өрх өөрөө төлсөн.
Ашиглалтад орсноос хойш бүтэн жилийн турш байшинг хэмжиж, гүйцэтгэлийг нь баталгаажуулсан.
Гэр хорооллын олон мянган өрхийг ногоон амины орон сууцтай болгоход ашиглах бэлэн туршлага, загвар.
Ач холбогдол
Гэр хорооллын иргэдийнхээ өмнөөс энэхүү санаачилгыг бий болгож, бодит ажил хэрэг болгоход хувь нэмрээ оруулсан:
Ногоон санхүүжилт бол зөвхөн мөнгөний асуудал биш — иргэдийн амьдралын чанар, эрүүл мэнд, ирээдүй хойч үедээ үлдээх эрүүл орчны төлөөх хамтын хөрөнгө оруулалт юм.
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС), Монголын Банкны Холбоо (МБХ) хамтран гэр хорооллын иргэдэд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилтийн загварыг боловсруулж, 2019–2021 онд туршилтын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ нь Монгол Улсад эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг тусгай шаардлага, баталгаажсан зураг төсөл, хөнгөлөлттэй санхүүжилттэй уялдуулсан анхны загваруудын нэг болсон юм.
Хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний хэмнэлтийн шаардлага хангасан зураг төслүүдийг баталгаажуулж, эрчим хүчний хэрэглээг үндэсний барилгын стандартаас дор хаяж 20 хувиар бууруулах шаардлага тавьсан. Иргэдэд барилгын үнийн 30 хувьтай тэнцэх, дээд тал нь 18 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгож, үлдсэнийг арилжааны банкаар жилийн 6–12 хувийн хүүтэй, 15 хүртэл жилийн зээлээр шийдсэн. Долоон банкны оролцоотойгоор нийт 26 өрх хамрагдсан.
Энэхүү санхүүжилтийн боломжийг бодит ажил хэрэг болгоход хувийн хэвшлийн барилгын байгууллагуудын оролцоо онцгой чухал байлаа. Дэнжийн 1000 орчимд хэрэгжүүлсэн төслийн хүрээнд иргэдэд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцтай болох боломжийг танилцуулж, хөнгөлөлттэй санхүүжилтийн нөхцөлийг ашиглан бодит бүтээн байгуулалт хийсэн.
Байшин 85 сая төгрөгөөр баригдаж, газрын хазгай нөхцлөөс шалтгаалан суурьт 6 сая төгрөг нэмэгдсэн. Барилгын үнийн 30 хувь гэхэд 25.5 сая төгрөг болох байсан ч тусламж дээд хэмжээгээрээ 18,000,000 төгрөг олгогдсон. Өрх 10% урьдчилгаа төлж, гэрээний үлдсэн дүнг Төрийн банкны жилийн 8% хүүтэй ногоон зээлээр шийдсэн; газрын нэмэлт 6 сая төгрөгийг өөрөө төлсөн. Энэ нь зөвхөн материал, технологи санал болгосон төсөл биш — эрчим хүчний хэмнэлттэй байшин барих санхүүжилтийн механизмыг бодит амьдралд хэрэгжүүлж болохыг харуулсан туршлага байв.
Гэр хорооллын дахин төлөвлөлт, агаарын бохирдлыг бууруулах, ногоон барилгын зах зээлийг хөгжүүлэх асуудлыг зөвхөн төрийн төсөв, нэг удаагийн татаасаар шийдэх боломжгүй. Иргэд, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллага, олон улсын түншүүдийн оролцоотой тогтвортой санхүүжилтийн тогтолцоог урт хугацаанд ажиллуулах шаардлагатай.
| Талбай | Засалгүй барилга | Түлхүүр гардуулах | Түлхүүр гардуулах (2027-с) |
|---|---|---|---|
| 60 м² | 113.4 сая₮ | 233.4 сая₮ | 280.1 сая₮ |
| 80 м² | 151.2 сая₮ | 311.2 сая₮ | 373.4 сая₮ |
| 100 м² | 189 сая₮ | 389 сая₮ | 466.8 сая₮ |
| 120 м² | 226.8 сая₮ | 466.8 сая₮ | 560.2 сая₮ |
м²-ийн үнийг талбайгаар үржүүлсэн ойролцоо дүн. Газрын нөхцөл, загвар, нэмэлт ажлаас хамаарч өөрчлөгдөнө — эцсийн үнийг компани гэрээгээр тогтооно.
Илүү хямд шийдэл
Буйман Харш бол EW-ийн лицензтэй гүйцэтгэгч (№ EW-LIC-2026-001). EW (EPS WOOD) нь модон хүрээ, гаднаас нь тасралтгүй ороосон 300 мм EPS дулаалгатай Монгол барилгын систем. Загвар бүр материал, ажил, систем бүгд багтсан нэг үнэтэй — м²-ээр тооцохгүй.
EW-88 ХАУС-ийн ашигтай талбай 82.07 м². Талбайн тооцоолол, багтсан зүйлс (жишээ нь цэвэрлэх байгууламж, нарны систем) компани бүрд өөр тул харьцуулалт ойролцоо.

08
09
10Энэхүү туршлага бол цаашид гэр хорооллын олон мянган өрхийг эрчим хүчний хэмнэлттэй, ногоон амины орон сууцтай болгоход ашиглаж болох чухал суурь юм. Бидний хамтын ажиллагаа үргэлжилж, илүү олон өрх дулаан, эрүүл, эрчим хүчний хэмнэлттэй өөрийн гэсэн байшинтай болох болтугай!