
Монголд яагаад болохгүй гэж? Дөрвөн улирлын байшингийн таван сорилт
Дюмлерхютте, Дээд Австри · Зураг: Isiwal, CC BY-SA 3.0. Тайрсан. EW технологиор баригдаагүй.
Ууланд байшин барьж болно. Зундаа амарч ч болно. Харин жилийн дөрвөн улиралд, өвлийн эрс тэс хүйтэнд ч хотын орон сууц шиг тав тухтай амьдрах нь огт өөр хэмжээний инженерийн сорилт.
Байгальд ойр амьдрахыг хүсдэг олон айлыг зогсоодог зүйл нь хүсэл дутсандаа биш, өвөл юм. Тиймээс манай зуслан зун амьд, өвөл түгжээтэй байдаг.
- 8 сар
- Халаалтын улирал: Улаанбаатарт 9-р сарын 15-наас 5-р сарын 15 хүртэл
- −30°C
- 1-р сарын шөнө үүнээс доош орох нь энгийн үзэгдэл
- 55°C
- Гэрийн доторх +20°C ба гаднах −35°C-ийн зөрүү
Таван сорилт
- 1
Хүйтэн ба дулааны алдагдал
Дулаан хана, дээвэр, шал, цонхоор зэрэг гардаг. Нэг сул хэсэг үлдэхэд л, тухайлбал дулаалга тасарсан булан эсвэл хүйтэн гүүр болсон хүрээнээс болж бүх байшин хөрнө.
- 2
Эрчим хүч ба зардал
Ууланд төвийн дулаан байхгүй. Нүүрс түлбэл утаа, өдөр тутмын хөдөлмөр. Цахилгаанаар халаавал дулаанаа алддаг байшинд төлбөр нь даахын аргагүй болно.
- 3
Хөлддөг хөрс
Монголд газар өвөлдөө хэдэн метр гүн хөлддөг. Суурь нь хөрсний хөлдөлт, гэсэлтийг тооцоогүй бол байшин суух, хагарах эрсдэлтэй.
- 4
Ус
Худгийн ус, шугам хоолой өвөл хөлдөнө. Зуслангийн байшинг намар ус нь хөлдөхөөс өмнө орхидгийн гол шалтгаан энэ.
- 5
Бохир ус
Нүхэн жорлон, шингээх нүх нь хөрс, гүний усыг бохирдуулдаг. Байнга амьдрах байшинд өвөл ч ажилладаг цэвэрлэгээ хэрэгтэй.
Нэг шийдэл хангалтгүй
Эдгээр сорилт бие биетэйгээ холбоотой. Зузаан хана барьчихаад суурийг дулаалаагүй бол дулаан шалаар гарна. Битүү байшинд агаар сэлгэлт байхгүй бол чийг хуримтлагдана. Тиймээс дөрвөн улирлын байшин нь нэг материал биш, хамтдаа ажилладаг цогц шийдэл байх ёстой.
- Тасралтгүй дулаалсан хана, дээвэр
- Дулаалгатай суурь
- Чанартай, олон давхар шилтэй цонх
- Дулаан сэргээдэг агаар сэлгэлт
- Нарны эрчим хүч
- Найдвартай ус хангамж, бохир ус цэвэрлэгээ
Ингэж чадвал уулын байшин зөвхөн зуны амралтын газар биш, байнга амьдрах бодит сонголт болно.
Дараагийн нийтлэлд: энэ сорилтод Монголд боловсруулсан нэг хариулт.
Өмнөх нийтлэл: Уулын байшин, хүний үргэлж хүсэж ирсэн амьдрал