

Талбай
46 м²
Өрөө
2
Ариун цэврийн өрөө
1
Байршил
Багануур
Тайлбар
ХААДЫН ӨРТӨӨ: A+ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ХАУС Монгол ахуйн сэтгэлгээ, орчин үеийн архитектур, дэвшилтэт барилгын технологи нэг дор. Хаадын Өртөө төслийн энэхүү хаус нь ICF (Insulated Concrete Forms) технологиор, тасралтгүй цутгамал төмөр бетон бүтээцтэй баригдана. Бетоны бат бөх чанар, хоёр талаас нь бүрхсэн дулаалга хоёрыг нэг хананд нэгтгэсэн тул дулааны гүүргүй, агаар нэвтрэлт бага. Ингэснээр өвөлдөө дулаан, зундаа сэрүүн байдаг. Хаусны дэргэд орчин үеийн хийцтэй, шилэн тоонотой гэр байрлана. Ингэснээр зочид уламжлалт нүүдэлчин ахуй болон орчин үеийн тав тухыг нэг дор мэдэрнэ. Энэхүү загвар нь Монгол Улсын норм, стандартаар A+ ангиллын эрчим хүчний гэрчилгээ авсан. ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЗҮҮЛЭЛТ (Барилгын эрчим хүчний гэрчилгээ, 2024.07.19) Норм Хаадын Өртөө Ангилал C A+ м² тутмын хэрэгцээ 459.9 кВт.ц/жил 179.3 кВт.ц/жил Жилийн нийт хэрэгцээ 13,685 кВт.ц 5,336 кВт.ц Эрчим хүчний хэмнэлт: 61% CO₂-ийн ялгарлын бууралт: жилд 6.3 тонн Халаах талбай: 29.8 м² БИЕ ДААСАН, БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ Нарны эрчим хүч: GoSolar-ын нарны систем Бохир усны цэвэрлэгээ: Доктор ЭКО бага оврын MBR цэвэрлэх байгууламж Off-grid-д бэлэн: төвийн шугамаас алслагдсан байгалийн бүсэд ч ашиглах боломжтой ЯАГААД ICF ВЭ? Бат бөх: цутгамал төмөр бетон хана нь газар хөдлөлт, салхи, галд тэсвэртэй Дулаан: хана бүхэлдээ тасралтгүй дулаалгатай тул хүйтэн гүүр үүсэхгүй Хэмнэлттэй: эрчим хүчний хэрэгцээ нормын барилгынхаас 2.5 дахин бага Урт насжилттай: засвар үйлчилгээ бага шаардлагатай ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭГЧИД OWNHOUSE · Буйман Харш ХХК · Цахим Зураг Төслийн Институт · GoSolar · Доктор ЭКО БАТ БӨХ БҮТЭЭЦ · ДУЛААНЫ ӨНДӨР ХАМГААЛАЛТ · ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ